Манай хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Увс Хүнс” ХК нь 76 жилийн түүхтэй Монгол улсын ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг юм. Энэхүү түүхэн он жилүүдийг хамт бүтээлцсэн үе үеийн ажилтан, албан хаагчид болон он жилүүдийн туршид хамт байсан хэрэглэгчид та бүхэн бид бүхний бахархал, үнэт зүйл билээ. Өдгөө манай компани 80 гаруй ажилтантай ба бидний ажил хөдөлмөр хүн амыг хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чиглэдэг бөгөөд бүх насныханд зориулсан эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой. Уг зорилгоо биелүүлэхийн тулд үйлдвэрийн анхан шатнаас түүхий эдийг өндөр чанартай бэлтгэх, үйлдвэрлэх, хадгалах тогтолцоонд байнга анхаарал хандуулсаар ирсэн. 2007 онд дотоод хяналтын лабораторийг улсын итгэмжлэгдсэн магадлагаанд оруулж лабораторийн дотоод хяналтын MNS 17025 стандартыг нэвтрүүлсэнээр зорилгийнхоо нэгээхэн хэсгийг биелүүлсэн. Мөн компанийн үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлж ажилласнаар хэрэглэгч сэтгэл ханамжтай, эрүүл хүнс хэрэглэх тогтолцоог бий болгосон. Бид эрүүл, чанартай хүнсийг төрөлх нутагтаа үйлдвэрлэж Увс аймаг, Монгол орон төдийгүй дэлхийн хэрэглэгчдэд хүргэх үйлсэд хувь нэмрээ оруулахаар зорьж буй залуусын нэгдэл гэдгээрээ үргэлж бахархаж явдаг.

“Увс Хүнс” ХК-ийн үүсгэн байгуулагч: Л.Мөнхнаран