Хүнсний үйлдвэрлэл

1942 оноос хүнсний үйлдвэрлэл эхэлсэн түүхтэй. Одоо өдөрт 20 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэж Увс аймаг түүний 21 сумдын хэрэглэгчдэд хүргэж байна. Манай бүтээгдэхүүн экологийн цэвэр бүсээс гаралтай түүхий эдийг ашигладаг учир амт, чанар, хэлбэр, үнэр бүхэн нь нутгийн өвөрмөц шинжтэй, өег байдаг.Бид үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах ажлыг байнга системтэйгээр хийж, бүтээгдэхүүний үндсэн түүхий эдийг онцгой анхааран эрүүл хүнс үйлдвэрлэж байна. Бидний хөдөлмөрийг Монгол улсын стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс үнэлэн сайшааж чацаргана, нарийн боов, архин төрлийн бүтээгдэхүүн бүрт үндэсний тохирлын тэмдэг, гэрчилгээ олгож чанарыг баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Монгол улсын засгийн газар болон худалдаа аж үйлдвэрийн танхимаас олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, оны шилдэг бүтээгдэхүүн, үлэмжийн чанар батламж зэргээр шагнаж урамшуулсан.