Газар тариалан

Увс аймгийн Баруунтуруун, Тариалан сумдын цэвэр тунгалаг ус, үржил шимт хөрстэй нутаг бол эрт үеэс өдгөөг хүртэл монгол арвай буудайн уламжлалт газар тариалан хөгжин цэцэглэсэн газар юм. Энэ бүс нутагт манай компани 1000 гаруй га талбайд нутагшсан улаан буудай, арвай тариаг ургуулан Баянцагаан нэрийн гурил, тэжээл үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна хэрэглэгчдэд хүргэдэг. Мөн Баруунтуруун, Тариалан сумдын үр тариа эрхлэгчидтэй хамтран ажиллаж сайн чанарын арвай, улаан буудайг тариаланчдаас авч үйлдвэрлэлээ өргөжүүлж байна. Бид чацарганы элит сортын суулгац ургуулж, 100 га талбайд тариалалт хийж байна. Увс аймгийн чацаргана тариалагчдыг нэгтгэн чацарганы кластер баг бүрдүүлэн хамтран ажиллаж жилдээ эндээс чацаргана жимснийг худалдан авч үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.